Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд зарцуулаасай

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд  ажиллалаа.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг олгосны дараа 108 төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач.

Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд зарцуулаасай.

Боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж байна. Хүүхдээ хаана хэнтэй нөхөрлөж, өөрт нь юу тулгамдаж байгааг маш сайн ойлгож, мэдэрч ярилцмаар байна. Хүүхдүүдийнхээ найз нөхдийн хаяг утсыг бүртгээд, эцэг эхтэй нь холбоотой байгаарай.” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …