“Драгон” төв орчимд газар доогуур авто зогсоол байгуулна

Хотын стандартын мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв орчимд ажиллалаа.

Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг ихээхэн зөрчил байгаа юм.

Иймд хэв журам сахиулах байгууламж барих, газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол байгуулах, ингэхдээ инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэхийг Хотын дарга нийслэл болон дүүргийн холбогдох албаныханд даалгав.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …