Барс худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид  үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 2 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж шийдвэрлэв.

Хадгалалтын хугацаа дууссан 5 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …