Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Ж”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …