Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл  өнөөдөр ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа удирдан, 3 асуудлын хүрээнд санал хэлэлцлээ.

– Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд салбарын яамдад ажилласан тайлан, үр дүн

– Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмж

– Хүүхдийн төлөө санд ирүүлсэн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

– Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар  танилцуулж, албажуулан хүргэх, хэрэгжилтийг хангуулах;

– Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд 9 дүүрэг, зарим орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, үр дүнг тайлагнах;

– Хүүхдийн төлөө санд ирүүлсэн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журмын хүрээнд хүрээнд сонгон шалгаруулж, зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …