Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна.

Нийгмийн даатгалын системийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжүүд асууж тодруулах зүйлээ 7288-8081, 7288-8084, 7288-8085, 9478-2846 дугаараас лавлана уу.

Дуудлага давхардсан үед танд мессежээр хариу өгнө. Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын системийн шинэчлэлээс гадна ажил олгогчийн тайлан илгээх болон тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах бол дээрх утсаар холбогдож болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фейсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар тус тус хүлээн авдаг.

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …