АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 836 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 170 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 115 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 860 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 2 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Булган аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Л” нь сургуулийн төсөвт хохирол учруулсан гэх,

Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч “Ч” өөртөө болон бусдад давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ажилтан “Д” нь өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх,

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх,

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулсан Үнэлгээний хорооны гишүүд шаардлага хангаагүй хуулийн этгээдийг шалгаруулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны газар зохион байгуулагч “Х” нь бусдаас удаа дараа хахууль авсан гэх,

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга “Б” нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх,

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга “Т” нь улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …