Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, цагаан будаа, малын тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэсэн.

Үүний хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, импортоор орж ирэх хүнсний цагаан будаа, гурил, малын тэжээлд квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгслийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод зах зээлээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаан буудайг улсын нөөцөд бүрдүүлж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоод байна.

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …