Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна.
Тус хөтөлбөр нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албанаас хүүхдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх хүрээнд арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хорооны гишүүдийг чадавхжуулах зорилготой юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Цэрэндулам, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ментор багш Х.Баавгай, Монгол улсын гавьяат багш, доктор, Ментор багш Б.Жавзанхүү нар 4-р сарын 30-ны өдөр ажиллалаа.

Сэлэнгэ аймагт Хүүхдийн эрхийн хууль зүйн 3 хороо ажилладаг. Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Мандал сумын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Сайхан сумын хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой. Менторын хөтөлбөрийн хүрээнд 3 хорооны өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа. Ментор хөтөлбөрт хорооны нийт 38 гишүүн оролцож, хүүхдийн эрхийн мэдлэг хандлагаа өөрчлөх, гишүүний чиг үүргээ хууль журамд зааснаар хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын …