ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн долоог нь олж тогтоолоо

Монголын сор болсон зарим уран зураг алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Уг шалгалтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас дараах мэдээллийг өглөө.

1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран Зургийн Галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан байдаг. Улмаар тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд ЦЕГ-т гаргаж байсан юм. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Амгалан дэлхий” төсөл Гандандаржайлин хийдийн сүсэгтнүүдтэй хамт таван төрлийн 500 мод тарилаа

Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ …