Хамба лам Д.Жавзандорж Бурхан багшийн дүйчин өдрөөр нийгэмд оруулах хувь нэмрээ ахиулахыг уриаллаа

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж байна.Үүнтэй холбогдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргалаа.

Тэрбээр “Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад таалал болох буюу нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн буян номд шамдаж ирсэн.

Тиймээс хувь хүн бид ач тусыг нь яаж авах вэ гэдэг дээр олон боломж байгааг лам хувраг сүсэгтэн олон төлөөлөл бид бүхний зүгээс хүн өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе  гэсэн уриалгаар бурхан багшийн дүйчэн өдрөө тэмдэглэхээр зорьж байна.

Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай”гэв.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …