Яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” яруу найрагчдын наадам маргааш болно

Шинэлэг, чөлөөт сэтгэлгээт хэв маягаар шүлэг бичих залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой модернист яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” залуу яруу найрагчдын наадам маргааш буюу 5-р сарын 15-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд 15:00 цагт зохион байгуулагдах гэж байна.

“ААБАН БЭЭБЭН – 2024”наадмын хөтөлбөр:

– Наадамд шүлгээ уншихаар шалгарсан  20 залуу яруу найрагч

-Зочин яруу найрагч:Г.Сүхзориг, Л.Моломжамц, Д.Нямдорж, Ц.Буянзаяа нар өөрсдийн шүлгээ уншина.

-Яруу найрагч Д.Галсансүх  шинэ шүлгүүдээ уншиж сонордуулна.

-Нисванис хамтлагийн ахлагч, дуучин Л. Энх-Амгалан хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.

-“Битник шүлгүүд” шинэ ном,  шинэ хос ПЯНЗ-аа танилцуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Шүлэг, яруу найраг  сонирхогч та бүхнийг “ААБАН БЭЭБЭН – 2024” залуу яруу найрагчдын наадамд хүрэлцэн ирж модернист яруу найрагч Д.Галсансүхийн ертөнцөөр аялахыг урьж байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …