Фото: “Парис 2024” олимпын бамбарын аялал

“Парис 2024” олимпын бамбар нь Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа энэ сарын 9-ны өдөр эхлүүллээ.

1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна.

Бамбарын буухиаг “Лондон 2012” Олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду анхлан эхлүүлсэн бол нэрт хөлбөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, “Марсель” клубийн үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо зэрэг эрхмүүд үргэлжлүүлэв. Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн Олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын 6 арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12,000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10,000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10 настай, хамгийн ахмад нь 107 настай байх ажээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе …