Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна

УНТЭ-ээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулан чиглүүлэх сургалт өнөөдөр /2024.05.15/ УНТЭ-ийн хурлын танхимд боллоо.

Сургалтыг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад оролцож шалгарч орж ирсэн та бүхэнд баяр хүргэе. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэндийг мөн хүргэе. 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр манай эмнэлгийн суурь тавигдаж, анх 15 ортойгоор байгуулагдсанаас хойш хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэжлийн олон эмнэлгүүд манай эмнэлгээс салбарлан гарсан байдаг. 99 жилийн ойн дээр та бүхэн мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь манай эмнэлгийн түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа нэр төрийн хэрэг юм.

Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй. Харин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой байж тэр мэдлэг маань үйлдэл болж, бүтээлч байдал, ур чадвар болж тогтдог учраас та бүхэн маань сургалтандаа зорилготой, идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалсан юм.

Сургалтаар МТА-ны дарга Д.Баярмагнай “Цахим өвчний түүх хөтлөлт болон аюулгүй байдал”, ХНА-ны мэргэжилтэн О.Лхагвасүрэн “Эмнэлгийн танилцуулга, хөдөлмөрийн дотоод журам”, ХСХА-ны дарга Б.Намуун “Халдвар хамгаалал”, ХАБЭА-н ажилтан Ж.Урантөгс “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, Эмзүйн албаны клиник эм судлаач О.Мөнгөнчимэг “Эмийн эмчилгээнд анхаарах зүйлс”, ЭТҮЧАБА-ны дарга М.Одсүрэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”, СЭШХАА-ны мэргэжилтэн М.Батням “Сургалтын үйл ажиллагааны журам, мөрдөгдөх тушаал, журам” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн юм. Сургалтад нийт 200 гаруй эмч, сувилагч нар хамрагдлаа.

 

Санал болгох мэдээ

Нэгдүгээр эмнэлгийн сувилагч нар мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө

УНТЭ-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд “Амилуулах үеийн суурь тусламж, хөх код …