ГССҮТ-ийн үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидэнт эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн 2023 оны төгсөгчид болон 2022, 2023 оноос элсэн суралцаж буй резидент эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа.

ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан дээрх төгсөгчид, мөн резидэнт эмч нарын зүгээс тус төвийн гадна талбайн тохижилтыг сайжруулж, агаар орчны бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэд үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьжээ.

Энэ хүрээнд төвийн урд хэсэгт байрлах гадна талбайд гацуур мод 30, хайлаас мод 50 ширхэгийг суулгаж, ногоон байгууламжийн хэмжээнд зүлэгжүүлэх, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зэрэг тохижилтын ажлуудыг хийсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …