Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ажилтан, алба хаагчдынхаа дунд “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав

Үндэсний Монгол хэл бичгээ эрхэмлэн дээдэлж, эх хэл бичгээ зөв эзэмшин хэрэглэх, түүнд суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж сурах зорилгоор 5-р сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт тасаг, нэгжүүдийн дунд Монгол бичгийн тэмцээнийг хоёр төрлөөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр (III)-ийн хэрэгжилтийн хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигт шилжих бэлтгэлийг хангаж ажилтан, алба хаагчдынхаа мэдлэгийг бататгалаа.

Уг тэмцээний цэвэр бичгийн төрөлд Тэргүүн байрыг Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч М.Цогжаргал

 Унших, бичих чадварын төрөлд Тэргүүн байрыг Эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх төвийн цахим бүртгэгч Ц.Соёлгэрэл, Дэд байрыг Эдийн засаг, статистик төлөвлөлтийн албаны дарга, хошууч Д.Баярсайхан нар тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр үзэгч, дэмжигчдийн дунд Монгол хэл бичиг болон Үндэсний уламжлалт чиглэлээр АХА тэмцээн зохион байгуулж, Дотрын-I тасгийн ахлах сувилагч М.Энхтуяа ялагчаар тодорлоо.

 

Санал болгох мэдээ

С.Чинзориг:Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St …