Орбитын замыг маргааш орой 23:00 цагаас хэсэгчлэн хааж, засварын ажил хийнэ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 07:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус ажлын хүрээнд хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …