ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасагт микроскоп хандивлалаа

“Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлалаа.

Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болж байна.

Ажил мэргэжлийн анхны гараа болсон ГССҮТ-ийн хамт олныхоо үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, их эмч Д.Энхтүвшин танд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн  /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.

 

Санал болгох мэдээ

С.Чинзориг:Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болголоо

Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч  хуулийг соёрхон баталсан. Уг …