“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.

“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтын холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдааныг MNC телевизийн Хуйрнан шуугигч нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр NTV, МNC, MNB телевиз хамтран ажиллаж байна. Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна.

Санал болгох мэдээ

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг энэ сарын 30-нд болно

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд …