Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах бөгөөд наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулах бөгөөд байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах найруулагчийн багийнхан болон салбар хороодын дарга нарыг бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …