Бага тойруугийн 1.7 км авто замыг шинэчиллээ

Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд тус байршилд 4 удаа авто зам хааж, 1.7 км замыг хэсэгчлэн шинэчилж дууслаа.

Тус авто замыг шинэчлэхдээ хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулан, худгийн тагийг өндөрлөсөн юм. Мөн тэгшилгээ, хэвтээ тэмдэглэгээг хийлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …