“Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын скаутын холбоо хамтран зургаадугаар сарын 1-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд “CS2”, “Mobile legend”-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм.

Тэмцээний төрөл:

  1. “Counter strike 2” төрөлд, 5-17 нас, эхний 3 байр, MVP – Мөнгөн шагнал
  2. “Mobile legend” 13-17 нас, эхний 3 байр, MVP – Мөнгөн шагнал

Тэмцээний үеэр хүүхэд, залуус дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувиран ирж “Cosplay” тэмцээнд оролцох боломжтой.

Холбоо барих дугаар: 9992-7079

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …