Маргааш 6 байршилд хүүхэд хамгааллын баг ажиллана

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээг Нийслэлийн  хэмжээнд томоохон 12 байршилд зохион байгуулна.

Эдгээр арга хэмжээний үеэр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 126 мэргэжилтэн, сайн дурын 102 ажилтан, цагдаагийн алба хаагчидтай хамтран хүүхдийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгааллын баг” ажиллах бөгөөд хүүхдийг төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 25,000 орчим эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэгтэй, AI зөвлөгөө мэдээлэл бүхий  бугуйвчийг түгээн ажиллана.

Эцэг эхчүүд та бүхэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа төөрөх, нарших, хоолны хордлогод орох, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ алдахгүй байж, хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулна уу.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …