Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй.

Тэгвэл энэ удаад Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна.

Засгийн газраас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд сэргээн засварлалтын ажил 8-р сард дуусна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …