Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Төвийн бүсийн үйлдвэрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Таван толгой түлш ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Агаарын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын биелэлтийг хангуулж ажиллах тухай улсын байцаагчийн 3 заалттай албан шаардлага хүргүүллээ.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …