Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар “Бүх нийтийн их цэвэрлэгээ” аянд нэгдлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт албан хаагчид 5 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Дамбадаржаа гүүрнээс урагш, баруун талаараа явган гүүр хүртэл гол, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.

Цэвэрлэгээнээс гарсан 15 шуудай хог хаягдлыг ачих боломжтой газар бөөгнүүлж тухайн хэсгийг хариуцсан Хэсгийн ахлагчид мэдээлж ажиллалаа.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …