Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

 

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …