Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айлд мэдэгдэл хүргүүлсэн ч 346 нь нүүгээгүй байна

 Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.

Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд 3 айл өрх байна.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …