Google-ийн сургалтанд хамрагдсан 350 хүн батламжаа гардан авлаа

Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэж байна.

 Энэ хүрээнд Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кибер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн юм.

Цахим ур чадвар мэргэжил дээшлүүлэх буюу хөрвөх сонирхолтой 18-65 насны 350 элсэгчдийн дунд Суданд энхийг сахиулах ажиллагааны албан хаагч залуу, долоо хоног бүр Дорнодоос ирж сургалтанд суусан малчин залуу, цахим худалдаа эрхлэх сонирхолтой, хамт олон, гэртээ үр хүүхдээ асран суугаа ээж нарыг хүртэл өргөн хүрээнд хамарсан хамгийн хүртээмжтэй нийгмийн үр нөлөө бүхий хөтөлбөр болсноороо онцлог юм.

Оролцогчид Google-ийн хүний нөөц бэлтгэдэг агуулга бүхий олон улсын ноу хау дүүрэн цахим сургалтаас гадна салбартаа цойлж байгаа дотоодын багш нартай танхимаар хичээллэж, цаашлаад ажлын байранд бэлтгэх ур чадвар төдийгүй сэтгэлзүй, хандлагын өргөн агуулга бүхий сургалтуудад хамрагджээ.

Оролцогч дунд ажил горилогч 100 гаруй залуусыг ажлын байранд зуучлах, шаардлагатай тохиолдолд дадлагажуулах, карьерын үсрэлт хийхэд зориулсан зорилго бүхий хөтөлбөрийн 2-р шат энэ зуны турш өрнөх болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчид цохон тэмдэглэв.

Мөн хөтөлбөрт элсэгч нарын хурд болон суурь түвшинг харгалзан үзэж, зохион байгуулагчдын зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн туршид Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кибер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 төрлийн ангиас хүссэн тооны ангиа сонгож дүүргэх боломжийг олгосон бөгөөд ЕБС-аа дөнгөж төгсөөд gap year авч буй залуу хамгийн олон буюу 4 чиглэлээр сертификат хамгаалжээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын …