Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулав

      Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг өчигдөр /2024.06.25/ зохион байгууллаа.

      Энэхүү үйл ажиллагааны үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноороо Улсын бүртгэлийн байгууллагыг илүү нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлэн өгсөнд талархалтай байгааг онцлохын ялдамд ард иргэдийн дунд сонгуультай холбоотой үл ойлголцлыг арилгах үүднээс сонгуулийн өмнө, сонгуулийн өдөр, сонгуулийн дараа ч нам, эвсэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн” болно.

Мөн тус уулзалтаар Улсын бүртгэлийн байгууллага нам, эвсэл, төрийн бус байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, тэдгээрийн төлөөллийг байлцуулан сонгуульд ашиглах мэдээллийн санг хуулан битүүмжилж, сонгуулийн дараа нягтлан шалгах бололцоогоор хангасан.

 

Санал болгох мэдээ

О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам бөгөөд нийслэлд ямар ч хохирол учраагүй

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын …