Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт  долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт  долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
– Хүүхдийн төрсний гэрчилгээ
– Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
– Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
– Уралдаанч хүүхдийн карт
– Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
– Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
– Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй
– 2015 оны 7 дугаар сарын 11-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэж уралдаанд ороцууллна.

УЯАЧИД НЬ: Үндэсний баяр наадмын тухай хуулийг мөрдөж оролцоно
– 14.7.1. хууль дүрэм журмыг чанд сахин биелүүлэх,
– 14.7.2. эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх,
– 14.7.7. уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх,
– 14.7.8. уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх,
– 14.7.9. хурдан морины уралдаан, морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх,
– 14.7.11. Уралдаанч хүүхдийн эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс хурдан морины уралдаан сунгаанд морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,
– 14.7.12. Үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх,
– Нотариатын тухай хууль 4.4, 4.4.1, нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх, хуулийн шаардлагыг биелүүлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …