Орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Ирэх 10-р сард болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох болсон талаар УБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоохоор болжээ.

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …