О.Оюунчимэг: Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байна

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долоодугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долоодугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …