Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л Энх-Амгалан наадам, цагаан сарын амралтыг олон хоног болгон нэмэх асуудлыг хөндөж, цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Тэрбээр “Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж  золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдгийг та бид бүгд мэднэ.

Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг.  Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий.  Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу.”гэжээ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …