Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг тушаалд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ирэх зургадугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмжээ. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчин бүгд хамрагдах юм.

“УБТЗ” ХНН нь өмнө нь 2022-2023 онуудад нийт төмөр замчдынхаа цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 13 дахь буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгожээ.

Тус нийгэмлэг нь төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчиддаа 200 мянган төгрөг хүртэлх нэмэгдлийг олгож байгаа юм. Мөн “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 0-2 насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа бүх эхчүүддээ сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхлээд байна. Уг тэтгэмжид одоогийн байдлаар УБТЗ-ын 62 байгууллагын 560 эх хамрагдаж байна.

 

Санал болгох мэдээ

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ-тай хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч  Др.Сокорро Эскалантег …