Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө.

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар  өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 46.6 хувь, Геодези, усны барилга байгууламжийн газар 6 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 41 хувь, нийслэлийн Авто замын хөгжлийн газар 17 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 90.4 хувьтай үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд буй. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд  өнөөдрийн байдлаар 10 хувьтай үргэлжилж байна.

Мөн 2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засварыг хийнэ. Өнөөдрийн байдлаар их, урсгал  засварын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Санал болгох мэдээ

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ-тай хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч  Др.Сокорро Эскалантег …