Чанартай, хямд үнэтэй эмийг импортлох ажлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эмийн лабораторит ажиллаж, тодорхой шийдлүүдийг танилцуулав.

Тэрээр Эмийн худалдан авалтын асуудлыг онцолж, Монгол Улсад бүртгэлтэй 4000 гаруй эм байдгаас манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийг чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хямд үнээр оруулж ирэх асуудлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг тус газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Эмийн лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа бөгөөд ингэснээр эмийн чанарыг хянах стандартын шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдаж байгааг дурдаж, цаашид дэлхийн стандартад нийцсэн Лабораторитой болгох, энэ чиглэлийн хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …