П.Наранбаяр: Хувийн сургуулиудтай хуулийн хүрээнд түншилж ажиллана

Боловсролын сайд П.Наранбаяр Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.
Боловсролын сайд Хувийн хэвшлийн сургуулиуд Монголын боловсролыг сонголттой болгох, олон улсын шилдэг арга технологийг нэвтрүүлэх, боловсролын чанар, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн ачаанаас үүрэлцэх зэрэг томоохон үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод хуулийн хүрээнд түншлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Холбооны зүгээс Боловсролын ерөнхий хуульд зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг дурдаад боловсролын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, шаардлагатай асуудлуудад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх механизм шаардлагатайг онцлов.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …