О.Алтангэрэл: Хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэнэ

461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд  эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг гарсан.
Эл хэргийн талаар өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль хүчний байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагдан хоригдож байхдаа нас барсан иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …