Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Энэ бол зөвхөн хамран сургах тойрог дотор нь, аймгийн төв, нийслэлийн хэмжээнд явагдана. Удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг эхний жилд сэлгэнэ. Сэлгээнд хамрагдахыг өөртэй нь ярилцаж тохиролцоно. Сэлгээнд хамрагдах нь үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хөгжингүй орнуудад ингэж сэлгэн ажиллуулах нь ердийн үзэгдэл юм.
Нэг захирал, нэг багшийг нэг сургуульд олон жил “хадаж” ажиллуулахад шинэ юм гарахаа больчихдог гэм бий. Багшийн хөгжилд ч зарим талаар сөрөг нөлөөтэйн дээр тэргүүн сайн туршлага, арга барил, мэдлэг нэг сургуулийн хүрээнд хашигдчих гээд байдаг. Мөн нэг сургуулийг олон жил удирдсан захирлыг тойрсон ашиг сонирхлын зөрчил ч гүнзгийрдэг. Голын ус урсаж байж л цэвэр тунгалаг болдог шүү дээ. Багш нарынхаа дуу хоолойг бид сонсож ажиллана ” гэдгээ мэдэгдлээ.