Х.Нямбаатар:12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепц болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана.

Дэд бүтцийн том төслүүд нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилготойгоос гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “20 минутын хот” зарчмаар бүхий л үйлчилгээг үзүүлэх юм.

 Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх 10 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд хот төлөвлөлтийн гаднын зөвлөх багийг ажиллуулж байгааг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

 

 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …