Тэнгисийн ёроолоос цэвэр усны асар их нөөц олдов

28-Web_ZoomлогоЭрдэмтэд тэнгисийн ёроо­лоос асар их хэмжээ­ний цэвэр ус олсон талаар шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд бичжээ. Тод­­­­­руулбал Австрали, Хя­тад, Хойд Америк, Өмнөд Афри­­­кийн эх газар дээр гарч ирсэн усны ёроолд 500 мянган шоо км бага зэр­­гийн давсархаг ус агуу­­­­лагдаж байгаа нь тог­­тоогдсон байна.

Шинжлэх ухааны хү­рээ­­лэнгүүд, нефть хийн ком­­паниудын захиалгаар хий­­сэн олон тооны судал­гаанаас ийм үр дүн гарсан аж. Энэ ус хэдэн зуун мянган жилийн турш бүрдсэн байна. Эрт дээр үед тэнгисийн усны түвшин харьцангуй бага байсан бөгөөд өдгөө ёроол нь болсон тэр хэсгүүд борооны усаар дүүрч, дараа нь хөрсний усыг тэтгэдэг байв.

Харин 20 мянган жи­лийн өмнө туйлын малгай хайлж эхэлмэгц ихэнх эр­гүүд усан дор орж, борооны усаар тэтгэгдсэн цэнгэг ус шавар, тунамал чулуулагт дарагдан цэвэр хэвээрээ үлджээ.

Тэнгисийн ёроолд байгаа энэхүү усыг цэвэршүүлэх нь далайн уснаас ч хямд тусна гэж эрдэмтэд үзэж байна. Хамгийн гол нь цэ­вэр усыг бохирдуулалгүй олборлохын тулд маш бол­гоомжтой ажиллах шаард­лагатай байгаа юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …