Жун Сук Пак: Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна

Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрбээр “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу “DX” үеийн зорилтот бүлгийг хамруулах, ухаалаг хотын загвар, төслүүдийг хөгжүүлэн дэмжих зорилготой” гэлээ.

Ташрамд, хатагтай Жун Сук Пак монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Дэ Жангум” кинонд их хатны дүрийг бүтээж байжээ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …