Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлнэ

Өнөөдөр /2024-08-06/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2024-2025 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2024 оны хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тайлангийн хурал зохион байгуулав.

Хурлаар Хүүхэд хамгаалал, Өсвөр үеийнхний хөгжил, оролцоо, Нийгмийн бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, голлох үр дүн, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар НҮБ-ын Хүүхдийн сан, ГБХНХЯ, ХГБХХЕГ-аас танилцууллаа.

Мөн

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотой хууль сурталчлах;

Хүүхдийн эрх, хамгааллын статистик үзүүлэлт тооцох аргачлал, маягтын дагуу мэдээлэл цуглуулж боловсруулах, дүн шинжилгээ хийх,

Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх ажлыг эхлүүлэх /Primero/,

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх, гэр бүлийн дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, хуваарилалт, холбогдох хууль эрх зүйн орчны сайжруулалт, гүйцэтгэлийн хяналтыг хийх,

Цахим орчны хүүхэд хамгааллын хүрээнд эхлүүлсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх,

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, бодлогын томоохон зорилтуудыг дэвшүүлж ажиллах санал солилцлоо.

 

Санал болгох мэдээ

Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх …