Чингэлтэй дүүрэг 2016 оноос эхлэн “Хэл хуур тоглож сурцгаая” төсөл, хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдын дунд үе шаттай хэрэгжүүлж, анхдугаар наадмыг 2019 онд зохион байгуулж, Олон улсын хэл хуурын төвийн салбарыг Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль дээр байгуулж, хэл хуурын музей болгон өргөтгөсөн билээ.
Энэ сарын 01-03-ны өдрүүдэд “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ –ХЭЛ ХУУР МИНУ” сэдвийн дор Хэл хуур тоглогчдын анхдугаар наадмыг улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Наадамд “Хомусист виртоуз мира” Спиридон Шишигин, Японы хэл хуурын холбооны тэргүүн Лео Тадагава, Дэлхийн ард түмнүүдийн хэл хуурын музей ба төвийн захирал Дмитрий Бястинов, Якутын шилдэг дархан Тарабукин Эдуард нар хүндэт зочноор оролцлоо.
Уралдаанд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь- Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Завхан, Төв аймгаас нийт 30 гаруй тоглогчид гоцлол ба хамтлаг төрөлд оролцож, аваргууд шалгарсан юм.
Үүнд:
Хүүхдийн гоцлол төрөл:
-Тэргүүн байр А.Мөнххүслэн
-Дэд байр Л. Мөнхбаярлах
-Гутгаар байр Г. Алтангэрэл
-Тусгай байр О. Энхлэн
Насанд хүрэгчид гоцлол төрөл:
-Тэргүүн байр Д.Даваасүрэн
-Дэд байр О. Наран туяа
-Гутгаар байр Т. Батсуурь
-Тусгай байр Ц. Цэрэнлхам
-Тусгай байр Х. Маам
Хамтлаг хүүхэд:
-Жавхлант хамтлаг
Насанд хүрэгчид:
-Тэргүүн байр: Уулсын татлага
-Дэд байр:Хэл Хуурын дөрвөл
-Гутгаар байр: Өв тээгчид
Тусгай байр: Хэл хуур мину хамтлагууд тус тус шалгарлаа.