2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган хүн зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн байна. Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган иргэн зорчсон нь өмнөх онтой харьцуулахад тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мөн сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтийг харахад энэ оны 6-9 сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.
Олон улсад зорчих зорчигчдын тоон мэдээллээс үзэхэд, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр өнгөрсөн 7 сард олон улсад 454,995 мянган зорчигч зорчсон бол “Korean Air”-ийн нислэгээр 84.2 мянга, “Airchina”- ийн нислэгээр 82.3 мянга, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 72.5 мянга, “Туркиш эйрлайнс” ХХКын нислэгээр 50.1 мянга, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 54.3 мянга, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 13.1 мянган үйлчлүүлэгч зорчжээ.
“Жэжү айр” нислэгээр 48.3 мянга, “Ашиана эйрлайнс” нислэгээр 37.5 мянга, “Ираеро” нислэгээр 9.7 мянган зорчигч, “Айр Бусан” нислэгээр 9000, “Красавиа” нислэгээр 1.4 мянга, захиалгат нислэгийг 1.1 мянган зорчигч сонгожээ.