Монгол хүүхдийн загварын долоо хоног Сөүл хотод болно

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага хамтран Монгол хүүхдийн загварын долоо хоног фестивалийг БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-27-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус шоунд манай улсаас 5-17 настай, 32 өсвөрийн загвар өмсөгчийг оролцуулахаар сонгож, бэлтгэлийг нь хангаж байна.

Түүнчлэн Солонгост амьдарч буй 30 хүүхдийг шалгаруулан оролцуулах аж. Загвар өмсөгч хүүхдүүдийн бэлтгэлийг “Umodel”  агентлагийн захирал, топ модель Г.Уранцэцэг хариуцаж байна.

БНСУ-д 54 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдардаг. Тэдний 8000 нь хүүхдүүд юм. Тэдгээр хүүхдэд үндэсний хувцасны загвар, өв уламжлалыг таниулах, монгол хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжих давхар ач холбогдолтойг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалаг хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …