“Нүүдэлчин” фестивалийн өдрүүдэд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2024 оны наймдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдах юм.

Тус наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобус өглөө 07:00 цагаас 22:00 цагийн хооронд “Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл” гэсэн чиглэлд үнэгүй үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.
Та бүхнийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …