ЭХЭМҮТ “үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал Жон Юн, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал АУ-ны доктор И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.

ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм.

Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм Шинжилгээ Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг хийсэн бол тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А. Оюунчимэг JCI-ийн Магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа зочид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж танилцлаа.

 

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …