Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль зохион байгуулагдана

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 23- 25-ны өдрүүдэд “Улаанбаатар явган алхалтын фестиваль- 2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагчид оролцохоор бүртгүүлээд байна.

Оролцогчид:

  • 8-р сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
  • 8-р сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,
  • 8-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас – Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхалт хийхээр төлөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …